Старс сургуулийн түүхэн замнал

  • 2006 он

    • 2006.01.25 БСШУЯ-аас зөвшөөрлөө авч, Мэдээллийн Технологийн Старс Коллеж үүсгэн байгуулагдав.
    • 2006.08.15 Удирдах зөвлөлийн шийдвэрээр, сургуулийн анхны захирлаар Н.Соронзонболд томилогдов.
    • 2006.09.01 Анхны элсэлтээ Програм хангамж, График дизайнер мэргэжлүүдээр авч, 30 гаруй оюутан элсэв.
    • 2006.09.01 Увс аймгийн Улаангом коллежтой хамтын ажиллагаа тогтоов

  • 2007 он

    • 2007.04.21 Их дээд сургуулиудын програмчилалын улсын 17-р олимпиадад Старс сургууль амжилттай оролцож, оюутан Бат-Эрдэнэ, Даваадорж нар бүтээлийн уралдаанд 2-р байр эзлэв.
    • 2007.09.01 2 дахь элсэлтээ авч, 40 гаруй оюутан элсэв.
    • 2007.04.25 График дизайны сургуулиудын дунд зохиогддог АЛТАН ХУЛГАНА тэмцээнд Старс сургууль анх удаа оролцож, оюутан Мөнх-Од график дизайны төрлөөр 2-р байр эзлэв.

  • 2008 он

    • 2008.02.20 Старс сургууль нээлттэй эхийг дэмжигч сургууль болохоо зарлаж, сургалтандаа Linux үйлдлийн систем, нээлттэй эхийн технологиуд ашиглахаар болов.
    • 2008.02.22 Старс сургууль нээлттэй эхийг дэмжигч сургууль болсонтой холбогдуулан, BYE BYE WINDOWS нэртэй үдэлтийн арга хэмжээ болов. Арга хэмжээний хүрээнд Кибер Спортын тэмцээнүүд зохиогдов.
    • 2008.04.25 График дизайны сургуулиудын дунд зохиогддог АЛТАН ХУЛГАНА 2008 тэмцээнд Старс сургууль амжилттай оролцож, оюутан А.Мөнх-Од тэргүүн байр эзлэв.
    • 2008.06.02 Удирдах зөвлөлийн шийдвэрээр, сургуулийн шинэ захирлаар Д.Дэлгэрсайхан томилогдов.
    • 2008.10.27 БСШУЯ-с явуулсан ээлжит аттестатчиллын шалгалтанд амжилттай шалгуулж тэнцэв.

  • 2009 он

    • 2009.04.06 Боловсролын шилдэг байгууллагууд нэгдэн чуулсан БОЛОВСРОЛ ЭКСПО 2009 үзэсгэлэнд амжилттай оролцож, олны таашаалд нийцсэн шилдэг ШИЛДЭГ ИМИЖ номинацид шалгарав.
    • 2009.04.17 БСШУЯамнаас Старс сургуулийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 7 сар хүртэл сунгав.

  • 2010 он

    • 2010.04.09 График дизайны сургуулиудын дунд зохиогддог АЛТАН ХУЛГАНА 2010 тэмцээнд Старс сургууль амжилттай оролцож, оюутан Цогнэмэх, Түмэнжаргал нар 2-р байр эзлэв.
    • 2010.04.15 Их дээд сургуулиудын оюутны МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ОЛИМПИАД-д Старс сургууль амжилттай оролцож, Старс баг 3-р эзлэв.
    • 2010.06.02 Старс сургуулийн АНХНЫ ТӨГСӨЛТ болж, график дизайн програм хангамж мэргэжлүүдийн 33 оюутан сургуулиа амжилттай дүүргэж амьдралын их далайд хөл тавив
    • 2010.06.05 Удирдах зөвлөлийн шийдвэрээр, сургуулийн шинэ захирлаар Д.Өлзий-Орших томилогдов.
    • 2010.09.01 Старс сургууль э-Хичээлийн видео сантай болох шийдвэр гаргаж, бүх хичээлийн лекцийг видео хэлбэрт шилжүүлж эхлэв.
    • 2010.09.01 Старс сургууль оюутнууддаа зориулан Wifi орчин бий болгож, утасгүй сүлжээний 2Mb хурдтай интернэтээр үйлчилж эхлэв
    • 2010.10.23 Старс сургуулийн График дизайны багш Л.Амарсанаа Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны ART GALLERY-д өөрийн уран бүтээлийн бие даасан TODAY нэртэй үзэсгэлэнгээ гаргав.
    • 2010.12.01 Старс сургуулийн График дизайны багш Л.Амарсанаа Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилалын одонгоор шагнуулав.

  • 2011 он

    • 2011.03.04 Старс сургуулийн График дизайны багш Л.Амарсанаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод өөрийн уран бүтээлийн бие даасан MONGOL нэртэй үзэсгэлэнгээ гаргав.
    • 2011.06.03 Кино Урлагийн Дээд Сургуулиас зохион байгуулсан VENUS 5 наадамд Старс сургууль амжилттай оролцож, тус сургуулийн Оньс баг шилдэг бүтээлийн гранпри шагнал хүртэв.
    • 2011.06.10 Старс сургуулийн 2011 оны төгсөгчид сургуульдаа 10 ширхэг э-Ном уншигч бэлэглэв. Уг э-Ном уншигчид тулгуурлан Старс сургууль Дижитал Номын сангийн систем нэвтрүүлж эхлэв
    • 2011.07.29 Старс сургуулийн үүсгэн байгуулагч Д.Өлзий-Орших, Д.Соёл-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан нар Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын 90 жилийн ойг тохиолдуулан, Мэдээлэл Харилцаа Холбооны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулав.
    • 2011.08.25 Старс сургууль дэргэдээ мэдээллийн технологийн Ай Эн Ай МСҮТ-тэй болов. Ингэснээр шаталсан сургалтын тогтолцоо хэрэгжүүлэх боломж бүрдэв.
    • 2011.09.01 Старс сургууль бүх хичээлийн э-Хичээлийн агуулгын видео сантай болж, оюутнууд дижитал номын сангийн програм болон э-Ном уншигч ашиглан уг сангаар үйлчлүүлж эхлэв.
    • 2011.09.10 Старс сургууль Японы Teikyo University Group-н Unitas сургуультай хамтын ажиллагаа тогтоов. Хамтын ажиллагааны үр дүнд Старс сургуулийг төгсөгчид Японд магистрын сургалтанд суралцах боломжтой болов.
    • 2011.09.23 Старс сургуулийн График дизайны багш Л.Амарсанаа Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны ART GALLERY-д өөрийн уран бүтээлийн бие даасан 2012 нэртэй үзэсгэлэнгээ гаргав.

Дээшээ
  • Биднийг дагаарай :