Мэдээллийн Технологийн Старсофт ХХК болон Старс сургуулийг үүсгэн байгуулагчид нь ШУТИС КтМС-д олон жил багшилсан туршлагатай сайн багш нар бөгөөд Монголын Мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа шилдэг инженерүүд юм.
Старс сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилээс хэд хэдэн Японы сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд манай оюутнууд Японд үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон
ШУТИС, МУИС гэх мэт их сургуулиудад суралцах нь нэр хүндтэй боловч тухайн сургуулийн багш нар хэдий сайн багш байсан хүн бүрт хүрч ажиллах боломжгүй байдаг. Оюутны тоо ихсэх тусам сургалтын чанар буурдаг сөрөг хандлага байдаг. Манай сургуулийн хувьд өндөр төлбөртэй, цөөн оюутантай, чанартай сургалт явуулж, хүн бүрт хүрч үйлчлэх, багш бүр гарын шавь бэлтгэх бодлого барьдаг нь нэг талын давуу тал юм.
Мэдээллийн технологийн сургууль бол мэдээллийн технологийг сургалтанд хамгийн сайн хэрэглэдэг сургууль байх ёстой гэсэн зарчмыг бид барьж ажилладаг юм. Сургуулийн оюутнууд 2Мб өндөр хурдны интернетийг утасгүй сүлжээгээр ашигладаг. Оюутан та гар утас, нөүтбүүк компьютер, таблет компьютераа бариад сургуулийн өнцөг булан бүрт интернэт ашиглах боломжтой. Интернэт бол ялангуяа мэдээллийн технологиор суралцаж буй оюутуудын салшгүй анд нөхөр юм.
Мөн Старс сургуулийн бүх хичээл онлайн хэлбэрт шилжсэн бөгөөд оюутан та хүссэн газраа (сургууль дээр, гэртээ, интернэт кафед, гадаадад) хүссэн үедээ хичээлээ үзэх, давтах, суралцах боломжтой.
Их дээд сургуулиуд онолын мэдлэг түлхүү олгож дадлагыг орхигдуулснаар төгсөн гарч буй инженерүүд нь ажил дээр гараад хэсэг хугацаанд дадлага туршлага эзэмшиж байж тухайн байгууллагын шаардлагад нийцдэг уламжлал Монголд бий. Манай сургуулийн онцлог нь мэдээллийн технологийн Старсофт ХХКомпанид дадлага хийх боломжийг оюутнууддаа олгодгоороо давуу талтай. Оюутнууд суралцаж байх хугацаандаа бодит компанид бодит төсөл дээр ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг бид олгоно.
Старс дээд сургууль нь 2010 оноос эхлэн 2 удаагийн төгсөлт хийгээд байна. Төгсөгчид маань 100% ажлын байртай болж Мобиком, Юнител, Миком, Старсофт гэх мэт мэдээллийн технологийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.