Старс сургуулийн гадаад харилцаа

  • Хамтын ажиллагаа

    Старс сургууль нь мэдээллийн технологи өндөр хөгжсөн гадаад орнуудын сургалтын байгууллагуудтай гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байдаг бөгөөд Япон улсыг түлхүү сонгон авч Японы мэдээллийн технологийн сургалтыг жишиг болгон хөгжих бодлого барьж байна. Энэхүү бодлогын хүрээнд Япон улсын дараах байгууллагуудтай гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Үүнд :

    • Teikyo University Group, Unitas Оюутан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр
    • Only one Japanese Language School Оюутан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр
    • Fuji infox-net Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, дадлагажигч оюутан чиглэлээр
    • Монгол-Косен холбоо Японы Техникийн Коллежуудын тэргүүн туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр

  • Гадаад багш мэргэжилтэн

    Старс сургуулийн гадаад бодлогын хүрээнд Япон улсаас мэргэжилтэн багш нар урьж ажиллуулах, Япон хэл соёл, өндөр технологийг Япон мэргэжилтнээр заалгах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар Япон улсаас уригдан ирсэн Наоки Күриү багш Старс сургуульд багшилж байна.

  • Гадаадад суралцуулах

    Старс сургуулийн оюутнууд Японд эхлээд хэлний бэлтгэлд дараа нь их дээд сургууль, коллежид суралцах боломж нээгдсэн. Суралцах сонирхолтой оюутнууд 9-р сар, 3-р саруудад сургалтын албандаа хандан бүртгүүлж, Японоос уригдан ирэх мэргэжилтэнгүүдтэй ярилцлаганд орох, шалгалт өгөх алхамуудыг давснаар Японд суралцах боломж нээгдэнэ.

***
Дээшээ
  • Биднийг дагаарай :