Старс сургууль нь багш нараа эрдэм шинжилгээний ажил хийх, аливаа төсөл хөтөлбөрт оролцоход байнга дэмжин ажилладаг. Старс сургуулийн багш бүр нь компьютерийн ухааны салбар чиглэл бүрээр нарийн мэргэшсэн бөгөөд тодорхой судалгаа, бүтээл, эрдэм шинжилгээний ажлуудыг хийдэг юм. Жишээ дурдвал :
Старс сургуулийн багш нар нь Монгол Улсын Засгийн Газар, түүний харьяа байгууллагууд дээр хэрэгжиж буй төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн урилгаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, хамтран гүйцэтгэх зорилгоор төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг. Ийм байдлаар хамтран ажилласан төсөл хөтөлбөрүүдээс дурдвал :
Старс сургуулийн багш нар боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх чиглэлээр нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд их дээд сургуулиуд, ЕБСургуулиуд хэрэглэх шинэ шийдлүүд, технологиуд боловсруулан эхлээд Старс сургууль дээрээ туршин, улмаар бусад их дээд сургуульд нэвтрүүлдэг билээ. Ийм ажлуудын томоохон жишээ нь Uniface програм хангамж бөгөөд энэхүү програм хангамж нь сургуулийн удирдлагын болон сургалтын үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх технологийн шийдэл юм. Энэ програм хангамжийг өнөөдрийн байдлаар дийлэнхи төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиуд ашиглаж байна. Жишээ дурдвал :