Шинэ хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан, Старс сургуулийн Оюутны зөвлөлөөс оюутнуудын дунд спортын арга хэмжээ, тэмцээн зохион байгуулав.
Шинэ хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан, Старс сургууль өнгө зүсээ засч, шинэ хичээлийн танхим, шинэ компьютерийн лаборатори, шинэ вэб хуудастайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.
Старс сургуулийн График дизайны багш Л.Амарсанаа Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны ART GALLERY-д өөрийн уран бүтээлийн 2012 нэртэй үзэсгэлэнгээ гаргав. Уг үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, орчин үеийн урлагийн төрөл, инстоляци, видео арт, контенферари, инстоляци, орон зай зэрэг урлагийн төрлүүдийн нийт 50 орчим бүтээл тавигджээ.
Старс сургууль Японы Teikyo University Group-н Unitas сургуультай хамтын ажиллагаа тогтоов. Хамтын ажиллагааны үр дүнд Старс сургуулийг төгсөгчид Японд магистрын сургалтанд суралцах боломжтой болов. Хамгийн анх Японд суралцах болзлыг хангасан төгсөгчөөр 2011 оны төгсөгч Алтанцэцэг шалгарав.
Старс сургууль бүх хичээлийн э-Хичээлийн агуулгын видео сантай болж, оюутнууд дижитал номын сангийн програм болон э-Ном уншигч ашиглан уг сангаар үйлчлүүлж эхлэв.
Старс сургууль дэргэдээ мэдээллийн технологийн Ай Эн Ай МСҮТ-тэй болов. Ингэснээр шаталсан сургалтын тогтолцоо хэрэгжүүлэх боломж бүрдэв.
Старс сургуулийн үүсгэн байгуулагч Д.Өлзий-Орших, Д.Соёл-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан нар Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын 90 жилийн ойг тохиолдуулан, Мэдээлэл Харилцаа Холбооны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулав.
Старс сургуулийн 2011 оны төгсөгчид сургуульдаа 10 ширхэг э-Ном уншигч бэлэглэв. Уг э-Ном уншигчид тулгуурлан Старс сургууль Дижитал Номын сангийн систем нэвтрүүлж эхлэв
Кино Урлагийн Дээд Сургуулиас зохион байгуулсан VENUS 5 наадамд Старс сургууль амжилттай оролцож, тус сургуулийн Оньс баг шилдэг бүтээлийн гранпри шагнал хүртэв
Старс сургуулийн График дизайны багш Л.Амарсанаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод өөрийн уран бүтээлийн бие даасан MONGOL нэртэй үзэсгэлэнгээ гаргав.