"КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ"
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Мэргэжлийн индекс : D480200
Мэргэжлийн зориулалт: Компьютерийн програм хангамжийн системийн төсөл зохиох, түүнийг орчин үеийн техникийн болон програмын орчинд гүйцэтгэх ба удирдах чадвартай бакалавр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэнэ. Мэргэжилтэн нь төрийн байгууллагуудын компьютерийн төв болон компьютерийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид төслийн удирдагч,програм зохиогчоор ажиллана.
I. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТААР:
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Мэргэжилтэн нь компьютерийн ухааны өргөн мэдлэгтэй, түүнийгээ амьдрал, практикийн аливаа асуудлыг шийдэхэд хэрэглэх чадвартай байх ёстой.
Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Компьютерийн суурь онолын мэдлэг эзэмшиж улмаар өндөр хурдтай хөгжиж байгаа компьютерийн ухааны байнга өөрчлөгдөж байгаа хэрэглээний болон системийн аливаа хэрэгслийг бие дааж амархан эзэмших чадвартай байна.
"КОМПЬЮТЕР ГРАФИК" МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Мэргэжлийн индекс : D480600
Мэргэжлийн зориулалт : Компьютерийн анимаци, интерактив мультимедиа дизайн, компьютер графикийн салбарт ажиллах өндөр ур чадвартай бакалавр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэнэ. Мэргэжилтэн нь телевиз, видео продакшнууд, зар сурталчилгааны агентлагууд, хэвлэлийн байгууллагууд, вэб болон CD/DVD агуулга бэлтгэх чиглэлийн байгууллагуудад 3D дезайнер, мультимедиа агуулга зохиогч, интерактив вэб зохиогч, хэвлэл дизайнер, график дизайнераар ажиллана.
I. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТААР:
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага : Мэргэжилтэн нь компьютерийн графикийн ухааны өргөн мэдлэгтэй, түүнийгээ амьдрал, практикийн аливаа асуудлыг шийдэхэд хэрэглэх чадвартай байх ёстой.
Мэргэжилтний мэдлэг, чадвар : Компьютер графикийн суурь онолын мэдлэг эзэмшиж улмаар өндөр хурдтай хөгжиж байгаа компьютер графикийн ухааны байнга өөрчлөгдөж байгаа хэрэглээний болон системийн аливаа хэрэгслийг бие дааж амархан эзэмших чадвартай байна.
"МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН УДИРДЛАГА"
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Мэргэжилтэн нь компьютерийн ухааны өргөн мэдлэгтэй, бизнесийн удирдлагын мэргэжлийн, суурьтай түүнийгээ практикийн аливаа асуудлыг шийдэхэд хэрэглэх чадвартай, мэргэжлийн англи болон орос хэлтэй, харилцааны өндөр соёл, орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн хандлагыг мэдрэх мэдрэмжтэй, менежер хүнд тавигдах шаардлагыг хангасан байна.
Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Мэдээллийн системийн менежментээр мэргэшихийн зэрэгцээ орчин үеийн компьютержсэн үйлдвэрлэл, технологийн хурдцад нийцүүлэн байгууллагын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, удирдан хянах, судалгаа шинжилгээ хийх, бизнесийн төсөл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг хянах, сайжруулах, оношлох, үнэлэлт өгөх, хүнийг судалж манлайлан удирдах арга барил, хүмүүсийг идэвхижүүлэх, зохион байгуулах, мэдээллийн системийн онол практикийн мэдлэг чадвар эзэмшинэ.