Старс сургуулийн номын сангийн журам

  • Батлав: Сургуулийн захирал             Д.Өлзий-Орших

    СТАРС-ийн номын сангийн
    үйлчлэх журам

    Нэг.  Нийтлэг үндэслэл

      Тус номын сангаас Старс Дээд сургуулийн багш ажилчид, оюутнуудад карт нээж, гэрээр буюу уншлагын заалаар ном олгож үйлчилнэ.

    Хоёр.  Номын санчийн үүрэг, хариуцлага

    1. Номын санч нь ном олгохдоо номын сангийн дүрэм журмыг уншигчдад танилцуулж байх.
    2. Номын санч нь ном хэвлэлийг олгохдоо уншигчийн хувийн үнэмлэх ба аль нэгэн бичиг баримтыг үндэслэн олгоно.
    3. Олгож байгаа хуудас бүрэн бүтэн байдлыг уншигчдад шалгаж олгох буюу уншигчдаас ном эргүүлэн авахдаа хуудас бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж авах, эс тэгвэл номын санч хариуцлагыг өөрөө хүлээнэ.
    4. Гэрээр ном олгох тохиолдолд багш, ажилчид, оюутнууд картан дээр тэмдэглүүлж номын формуляр дээр олгосон он, сар, өдөр, уншигчийн нэр, буцах хугацааг заавал бичнэ.

    Үйлчлүүлэгчдэд гэрээр ном олгохдоо:

    - Нэг төрлийн номыг нэг хоног, нэг удаа оюутнуудад хоёроос дээш ном олгохгүй.
    - Багш нарт дөрвөөс дээш ном олгохгүй, түрүүчийн авсан номын тооцоо хийж дуусгасны дараа дахин шинээр ном олгоно.
    - Онцгой шаардлагатай гэж үзвэл гурав хоногоор олгоно.
    - Багш нарын бэлтгэсэн гарын авлага, хуулиуд, бусад цөөн хувьтай (1-2%), ховор ном, материалуудыг гэрээр олгохгүй зөвхөн уншлагын заалаар үйлчилнэ.
    - Гэрээр ном олгох хугацааг уншигч заавал биеэр ирж сунгалт хийлгэнэ.
    - Номын сангийн фондын цөөн хувьтай эсвэл зураг схем, хууль, дүрэм журмуудыг канонаар хувилж үйлчилнэ.
    - Шинэ ба лавлагаа зүйн буланг байнга ажиллуулах бөгөөд ном сурталчлах ажлыг сард нэг удаа хийнэ.
     
    Гурав. Уншигчийн үүрэг, хариуцлага


    1. Тухайн үед авсан номоо хугацаанд нь эргүүлэн өгөөгүй ба зааланд       уншихаар авсан номоо зөвшөөрөлгүй авч явсан тохиолдолд доорхи торгууль ба хариуцлагыг оногдуулна. Үүнд :
    А. Нэг өдөрт оногдох торгуулийг тухайн үеийн ханшаар тогтоож      авах ба авч явсан хоног тутамд 500 төгрөгөөр тооцно.
    Б. Номын хуудас урж үрэгдүүлсэн байвал уг номын үнийг БСШУ-ны яамнаас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу төлүүлэх ба ижил төрлийн номоор төлүүлнэ.
    В.  Торгууль төлөхөөс татгалзах буюу номын санчтай зүй бусаар харьцсан тохиолдолд ном олгохгүй ба анги хамт олноор нь дахин үйлчлэхгүй болох хүртэл арга хэмжээ авна.
    2. Тус номын сангаар үйлчлүүлэгчид нь номын санчийн тавьсан шаардлагыг ханган биелүүлэх үүрэгтэй, эс биелүүлвээс номын сангаар үйлчлүүлэх эрхийг гурван сараар хасна.
    3. Номын сангаар үйлчлүүлэгчид нь номын сангийн тоног төхөөрөмж болон, ном сурах бичгийг ариг гамтай ашиглах үүрэгтэй. Хэрэв ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд засвар үйлчилгээг хариуцах эздээр нь шууд хийлгэнэ.

    СТАРС СУРГУУЛИЙН НОМЫН САН

     

    СТАРС - ИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ


     Номын сан нь Монгол улсын дээд боловсролын тухай хууль, бусад тогтоомжууд болон СТАРС-ийн дүрэм журам, захирлын тушаал зааврыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

    Нэг. Нийтлэг үндэслэл
    1.1 Номын сан нь сургалтын албаны удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна.
    1.2     Номын сан нь тус сургуулийн багш, оюутнууд, ажилтнуудын судалгаа
    шинжилгээ хийх болон сурч боловсрох, мэргэжлээ дээшлүүлэхэд        мэргэжлийн чиглэлийн ном сурах бичгүүд, тогтмол хэвлэл, гарын авлага, тогтмол хэвлэл, бусад материалаар үйлчилгээ үзүүлнэ.
    1.3 Номын сангийн зорилго нь үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг 
    хангахуйц мэдээллээр хангаж, тохилог орчинтой байж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан сургуулийн мэдээлэл түгээх нөөц сан нь байх юм.
    1.4  Номын сан нь зорилгоо биелүүлэхийн тулд номын сангаар үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан номын сангийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх зорилгуудыг тавьж ажиллана.
    1.5 Номын сан нь сургуулийн захиргаанаас баталсан цагийн хуваарийн дагуу тогтмол үйлчилгээ явуулна. (Хавсралт)
    1.6 Номын сан нь зорилгоо биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:
    1.6.1 Уншигчдад уншлагын танхимаар ба гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлэх
    1.6.2 Уншигчдын судалгаа шинжилгээ хийхэд нь судалгааны дагуу зохих материалуудыг олж өгөх
    1.6.3 Мэдээллийн баазтай болох (карт, каталог, бусад)
    1.6.4 Уншигчдын хэрэгцээт мэдээллийг олшруулах
    1.6.5 Сургуулийн хэмжээнд мэдээллийн ажлуудыг зохион байгуулах
    1.6.6 Номын сангийн үйл ажиллагааг мэдүүлэх талаар элсэгчдэд сургалт явуулах
    1.6.7 Өөрийн сургуультай ижил төстэй сургалт явуулдаг их дээд сургуулийн номын сантай мэдээлэл солилцох
    1.6.8 Номын сангийн ном хэвлэлийг ангилж каталог картын санд тусгах
    1.6.9 Сургуулийн мэргэжлийн чиглэлээр ном зүйн бүртгэл хийх гаргах
    1.6.10 Номын санд санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд зарим үйлчилгээг төлбөртэй үйлчилгээгээр үйлчлэх
    1.7 Номын сан нь гадаад, дотоодын мэдээллийн сүлжээнд хамрагдах, Олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж ажиллана.

    Хоёр. Номын сангийн эрх

    Номын сан нь дараах эрхийг эдэлнэ.

    2.1 Номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааны тухай асуудлыг боловсруулж, удирдах алба, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
    2.2 Номын сангийн дохиолол, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас сэргийлэх арга хэмжээг авахуулах
    2.3 Номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл, материалыг зохих журмын дагуу төлүүлэх
    2.4 Мөрдөгдөж байгаа хууль эрхийн актуудын дагуу фонд чөлөөлөх арга хэмжээ авах, утга хуучирсан элэгдсэн ном хэвлэлийг актлуулах шилжүүлэх санал тавих
    2.5 Номын сан олон улсын болон дотоодын номын сангууд, байгууллагуудтай хамтарч ажиллана
    2.6 Номын сан шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгаар хангуулах, хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах
    2.7 Номын сан-сан зүйн мэдээллийг автоматжуулах, лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх
    2.8 Номын сангийн ажилтан бүрийн үүргийн хуваарийг гаргаж шаардлагатай үед хангаж сайжруулах
    2.9 Номын сангийн холбогдолтой дүрэм, журам боловсруулж батлуулах
    2.10 Номын сангийн ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх

    Гурав. Номын сангийн үүрэг хариуцлага

    Номын  сан нь дараах үүрэг хариуцлага хүлээнэ.

    3.1 Номын сан өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар үйлчилгээний өндөр түвшинд явуулах
    3.2 Уншигч хэрэглэгч нарт ном зүйн мэдлэгтэй болгох ном мэдээллээр шуурхай үйлчлэх
    3.3 Номын сангийн хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, тооцоог бодуулж, дүнг гаргаж тайлагнах
    3.4 Номын мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, шаардлагатай арга хэмжээг авах
    3.5 Шинэ ба сэдэвчилсэн номын үзэсгэлэн мэдээлэл гаргаж үйлчилгээний дэвшилттэй хэлбэрүүдийг нэвтрүүлэх
    3.6 Фонд бүрдүүлэлтийг зохих ангилал, каталогийн заалтын дагуу зохион байгуулах. Уншигчийн эрэлт хүсэлтийг хөнгөн шуурхай барагдуулах
    3.7 Номын сангийн эрүүл ахуй, ариун цэврийг чандлан сахих

    Дөрөв. Уншигчийн эрх

    Уншигч нь дараах эрх эдэлнэ.

    4.1 СТАРС –ийн багшлах, бүрэлдэхүүн, суралцагсад, ажилтан, ажилчид сургуулийн номын сангаар үйлчлүүлэх
    4.2 Номын сангийн фондоос ном, хэвлэл, мэдээлэл түр хугацаагаар авч ашиглах, ном зүйн лавлагаа мэдээллийн үйлчилгээ хийлгэх
    4.3 Номын сангийн үйл ажиллагааны талаар санал, шүүмжлэл гаргах

    Уншигч нь дараах үүрэг

    - Уншигч нь хүссэн мэдээллийн дагуу ном сурах бичгүүдийг авч унших
    - Номын сангийн ном, сурах бичиг, хэвлэл материалыг ариг гамтай ашиглах
    - Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, 1% зурагтай ирж карт нээлгэнэ
    - Уншигч ном, хэвлэл, материал үрэгдүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ.

    Тав. Номын сангийн эрхлэгчийн эрх, үүрэг

    Номын сангийн эрхлэгч нь номын сангийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Номын сангийн эрхлэгч нь дор дурьдсан үүргийг хүлээнэ. Үүнд:
    А. Номын сангийн зорилго, зорилтын хэрэгжилтийн үйл ажиллагааны үр дүнг сургалт хариуцсан орлогч захиралд тайлагнаж байх
    Б. Номын санг шаардлагатай түвшинд хүргэх
    В. Номын санчдын ажил үүргийн хуваарийг тодорхойлон тогтоож батлах, гүйцэтгэлийг хянах
    Г. Номын сан ном ба бусад мэдээллийн баяжуулалт, бүрдүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх
    Д. Номын бүртгэл ангилал, тайлан тооцоо хөтлөлтийг зохион байгуулах, хянах
    Е. Тэнхимүүдийг шаардлагатай мэдээллээр хангах, ном сурах бичгүүдийг сурталчлах, мэдээлэл цуглуулах, түгээх чиглэлээр номын санчдыг удирдаж байнга санаачлагатай ажиллах

    Номын сангийн эрхлэгч нь дор дурьдсан эрхийг эдэлнэ. Үүнд:

    А. Номын сангийн дотоод дүрмийг боловсруулах, шинэчлэх, мөрдөх үйл ажиллагаанд хяналт тавих
    Б. Номын санчдыг шилж сонгох тэдний үйл ажиллагааг хянах, үнэлэх, дүгнэх
    В. Номын сангийн үйл ажиллагаатай холбогдол бүхий асуудлаар санал боловсруулах, сургуулийн удирдлагад тавих, шийдвэрлүүлэх
    Г. Боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр сургуулийн дэмжлэгтэйгээр суралцах

    Зургаа. Номын санчийн эрх үүрэг

    6.1 Номын санч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.

    А. Уншигчдын хэрэгцээтэй ном, хэвлэлийг сонгон олж өгөх ба уншигчдын захиалгыг түргэн, хөнгөн шуурхай биелүүлэх
    Б. Уншигчдын нас боловсролын түвшин, сонирхлыг  үл харгалзан хүссэн мэдээллээ олж авахад нь туслах
    В. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаа цалгардуулахгүй хийж гүйцэтгэх
    Г. Ном сурах бичиг, хэвлэлээ сурталчлах, мэдээллийн ажлуудыг санаачлан зохион байгуулах
    Е. Номын хадгалалт хамгаалалтанд байнга анхаарал тавих
    Ё. Ажлын цагийн нягтралыг сайжруулан идэвх зүтгэлтэй ажиллах
    Ж. Үйлчилгээ үзүүлэхдээ харилцааны өндөр соёлтой байх
    З. Хариуцсан эд хөрөнгө, ном хэвлэл, ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандах
    И. Тухайн хариуцсан эд хөрөнгөөс өр дутагдал гарсан тохиолдолд өөрийн биеэр хариуцлага хүлээх

    Номын санч нь дор дурьдсан эрх эдэлнэ.

    А. Номын санч нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал зэргийг авч ажиллах
    Б. Өөрийн ажил үйлчилгээтэй холбогдол бүхий асуудлаар санал тавих
    В. Ажил үүргийн дагуу уншигчдад шаардлага тавих
    Г. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр сургалтанд хамрагдах


    СТАРС-ийн Номын сангаас ном захиалгаар олгох журам

    1. Номын санч уншигчийн номын захиалгыг авахдаа захиалгын дэвтэрт тодорхой бүртгэл хөтлөн хугацааг заан захиалгыг авна.
    2. Номыг олгохдоо ном ашиглах зөвлөгөө, санамжуудыг өгч, 3-7 хоногийн хугацаагаар олгоно.
    3. Багш нарт 7-14 хоногийн хугацаагаар гэрээр буюу тэнхимээр, кабинетаар олгоно.
    4. Цөөн хувьтай /1-2%/ ховор номыг сэдвээр нь буюу хуудас, хэсэгчлэн уншигчийн хүсэлтээр хувилж олшруулж өгнө.
    5. Номын санч нь уншигчийн захиалсан номыг цаг тухайд нь хөнгөн шуурхай олж өгч байна.
    6. Уншигчийн захиалсан ном фондод байхгүй тохиолдолд шалтгааныг уншигчдад шуурхай мэдэгдэж байх шалтгааныг номын сангийн эрхлэгчид танилцуулж арга хэмжээ авахуулж байхаас гадна ижил төстэй номоор орлуулан үйлчлэх арга хэмжээ авах.
    7. Номын санч нь уншигчаас номоо эргүүлэн авахдаа чанар, ба хуудас зэргийг сайтар шалгаж авах.
    8. Номыг гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд уг номыг төлүүлэх ба өөр ижил агуулгатай ховор номоор орлуулан авах.
    9. Уншигч нь номын сангаас ном захиалахаар ирэхдээ биеийн байцаалт, бичиг баримттайгаа ирж үйлчлүүлэх.
    10. Уншигч нь авах ном сурах бичгийн автор, нэрийг тодорхой мэдэж байх.
    11. Уншигч нь ном авахдаа хуудас буюу номын чанарыг бүрэн шалгаж, ном олгох журамтай нарийн танилцаж номоо авч байх үүрэгтэй.
    12.   Уншигч нь ном хэвлэлийг ариг гамтай, цэвэр нямбай хэрэглэх.

***
Дээшээ
  • Биднийг дагаарай :