Старс сургуульд оюутан элсүүлэх журам

  • Захиралын 2006 оны 08 сарын 20-ны
    өдрийн тоот тушаалаар батлав.

    НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
    1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан "Мэргэжлийн сургуулийн элсэлтийн үлгэрчилсэн журам"-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан СТАРС коллеж оюутан элсүүлэхболно.
    2. Улаанбаатар хотод явагдах элсэлтийн ажлыг сургуулийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
    3. Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамаар хянуулсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
    4. Сургуулийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, авъяас чадварыг үнэн зөвөөр үнэлэхэд оршино.
    5. Сургуулийн элсзлтийн комисс нь ерөнхий шалгалт өгч мэргэжлийн сургуульд элсэх болзол хангасан бүрэн дунд ба түүнээс боловсролтой элсэлчдийг элсүүлэн авна.

    ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС ЗОХИОН БАЙГУУЛАХ

    1. Элсэлтийн комиссыг сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.
    2. Элсэлтийн комисс нв уг дүрмийн 1-ын 5 заалтыг биелүүлсэн элсэгчийг ерөнхий гишүүдийн ажил үүргийн хувиарлалт, шалгалт явуулах арга хэлбэр, шалгалтын үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн ажлыг шалгах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.

    ГУРАВ. ШАЛГУУЛАГЧИЙГ БҮРТГЭХ

    1. Шалгуулагчдыг дурьдсан хугацаанд сургуулийн хичээлийн байранд бүртгэнэ.
    2. Элсэлтийн шалгалт өгөх хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
    3. иргэний үнэмлэх (паспорт)
    4. бүрэн дунд буюу түүний дараах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
    5. 3x4 хэмжээний 2% фото зураг
    6. бүртгэлийн хураамж
    7. хэрэв шалгуулагч зохих эрхийн актаар тогтоогдсон хөнгөлөлтөд хамрагдах бол үүнд шаардагдах бусад баримт бичиг
    8. Элсэлтийн шалгалтанд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.

    ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АВАХ

    1. Элсэлтийн шалгалтанд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
    2. Тус сургуульд оюутан элсүүлэх шалгалтыг шалгуулагчдаас, тэдний сонгосон мэргэжлээрээ цаашид суралцах чадвар, авъяас, мэргэжлийн тохирцыг тодорхойлох зорилго бүхий шалгалтыг иж бүрэн тестээр авна. Шалгалтыг хавсралтанд заасны дагуу бүлэг болгон зохион байгуулна. Боловсролын гэрчилгээ буюу дипломын дүнгийн дундаж дээр элсэлтийн шалгалтын хоёрдугаар шатанд авсан оноог нэмж нийт оноог гаргана.
    3. Шалгалт дууссаны дараа бүлэг бүрээр шалгуулагчдыг нийт авсан онооны дарааллаар жагсааж, хяналтын тоог баримтлан мэргэжил сонгуулж, элсүүлэн суралцуулна.
    4. Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд элсэлтийн шалгалтанд авсан оноогоор, дараа нь боловсролын гэрчилгээ буюу дипломын дүнгийн дунджаар, эцэст нь элсэгчдийн ЕБДС төгсөх улсын шалгалтын оноогоор тус тус харьцуулж шийдвэрлэнэ.
    5. Тухайн оны мэдээлэл зүйн Улсын олимпиадад 1-6 байр
      эзэлсэн бол шалгалтаас чөлөөлөгдөнө.

    Жич: Элсэлтийн шатгалттай холбогдолтой аливаа маргааныг элсэлтийн шалгаатын комисс газар дээр нь эцэслэн шийдвэрлэнэ.
    Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
    Шалгалтын асуултанд хариулах, дүгнүүлэхдээ бусдын дэмжлэг авсан, вариант сольсон, тусгай бэлтгэсэн зүйл, ном, сурах бичиг хуулж ашигласан зэрэг хэлбэрээр хуурч мэхлэхийг оролдсон шалгуулагчийг шалгалтын журам зөрчсөнд тооцож, элсэлтийн шалгалт өгөх эрхийгхасна. Элсэлтийн шалгалтыг дахин авахыг хориглоно.


    TAB. ЭЛСЭГЧИЙГ БҮРТГЭХ

    1. Элсэлтийн шалгалтын дүнгээр хяналтын тоонд баггсан хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орох болно. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг элсэгчдэд зориулсан танилцуулганд заасан хугацаанд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгэн хичээлийн жил эхэлнэ.
    2. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг хүчингүй болсонд тооцно.

***
Дээшээ
  • Биднийг дагаарай :