Старс дээд сургууль нь 2010 оноос эхлэн э-сургалтын агуулга бүрдүүлэх ойрын зорилт, онлайн сургалт явуулах алсын зорилт тавьж ажилласан бөгөөд энэхүү ажлын үр дүнд 2011 оны байдлаар бүх заагдаж буй хичээлийн лекцийн агуулгаар видео хичээлийн сан бүрдүүлж чадсан юм. Энэхүү бүрдүүлсэн видео хичээлийн сангаа Uniface системийн э-Хичээлийн Агуулгын програмд оруулж өгсөнөөр Старс сургуулийн оюутнуудад сайхан боломж бүрдэж байна. Старс сургуулийн оюутнууд тасалсан, өвчтэй, чөлөөтэй шалтгаанаар сууж чадаагүй юмуу эсвэл суусан боловч ойлгоогүй хичээлээ дахин давтах үзэх боломжтой болж байна.
Багш Д.Өлзий-Орших