Электрон лавлахад орсон 10,000 орчим ном, сурах бичиг тогтмол хэвлэлтэй уншлагын танхимтай. Компьютерийн ухааны хамгийн сүүлийн үеийн номнуудыг электрон болон CD , DVD хэлбэрээр сан бүрдүүлсэн.
Сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий DELL брэндийн LCD дэлгэц бүхий компьютеруудтай 2 лабораторитой бөгөөд бүх компьютерүүд нэгдсэн сүлжээ, интернетэд холбогдсон.
2Mb хурд бүхий өндөр хурдны интернэт холболттой бөгөөд оюутан сургуулийн орчинд гар утас, нөүтбүүк компьютераасаа WIFI холболт ашиглан интернэт ашиглах боломжоор хангасан. Компьютерийн 2 лаб болон номын санд байршуулсан 10 э-ном уншигчийг ашиглан интернэтэд холбогдох боломжтой.
Их дээд сургуулиуд онолын мэдлэг түлхүү олгож дадлагыг орхигдуулснаар төгсөн гарч буй инженерүүд нь ажил дээр гараад хэсэг хугацаанд дадлага туршлага эзэмшиж байж тухайн байгууллагын шаардлагад нийцдэг уламжлал Монголд бий. Манай сургуулийн онцлог нь мэдээллийн технологийн Старсофт ХХКомпанид дадлага хийх боломжийг оюутнууддаа олгодгоороо давуу талтай. Оюутнууд суралцаж байх хугацаандаа бодит компанид бодит төсөл дээр ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг бид олгоно.
Үйл ажиллагаандаа UNIFACE системийг бүрэн нэвтрүүлсэн бөгөөд оюутан өөрийн програмыг ашиглан суралцаж буй явц, төлбөр төлөлтийн байдал гэх мэт бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Мөн 2010 оны хичээлийн жилээс хичээл бүрийн лекцийн онлайн агуулгыг бүрдүүлж эхэлсэн бөгөөд одоо оюутан хоцорсон, тасалсан, эсвэл ойлгоогүй хичээлээ онлайн хэлбэрээр нөхөж үзэх боломжоор хангагдсан.
Нэг оюутанд хангалттай ногдох хичээлийн байр, засвар хийн шинэчилсэн тохилог хичээлийн анги танхимуудтай.
Старс сургуулийн цайны газар нь оюутнууд болон багш нарт амт чанартай халуун хоолоор үйлчилдэг бөгөөд нэгэн зэрэг 20-30 хүнд үйлчлэх хүчин чадалтай.