Цагаанзагас овогтой Бямбасүрэн , ПХ 2-р курсэд суралцдаг
Өрөөний дугаар : 509
Холбоо барих утас: 88-92-49-07
Старс сургуулийн оюутны зөвлөл нь оюутны төлөөллөөс бүрдсэн нэгж бөгөөд оюутныг сургуулийн удирдлагатай холбох гүүр болон ажиллладаг.
Сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан жил бүр оюутны дунд спорт урлагийн тэмцээн, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, оюутнууд бие биеэ илүү дотно таньж мэдэх, найзалж нөхөрлөх, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх боломжийг олгодог.
Сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан жил бүр намрын эсвэл хаврын зугаалга зохион байгуулж заншсан бөгөөд энэ нь график дизайн ангийн оюутнууд байгалийн судалбар зураг зурах, оюутнууд оюуны алжаалаа тайлж амрах, найзалж нөхөрлөх боломжийг олгодог юм.
Жил бүр шинэ элсэн орсон оюутнуудад шинээр оюутны үнэмлэх олгох ба хуучин оюутнуудын хувьд сунгуулна. Оюутны үнэмлэх авах, виза карт авах, автобусны билет захиалах зэрэг бүх ажилд оюутны зөвлөл оюутнуудад тусалж үйлчилдэг.