Асар их хөдөлмөрийн цаанаас Амжилт дөнгөж цухуйдаг...
Мэдээллийн Технологийн Старс Дээд Сургуулийн вэб хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгая. Анх 2006 онд БСШУЯамны сайдын -р тоот тушаалаар тусгай зөвшөөрлөө авч Старс сургууль маань байгуулагдаж байснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ. Цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрчээ, өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад бид алдаж онож, босч бүдэрч явсан ч амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг үджээ.
Өнгөрсөн хугацаанд 60 орчим Мэдээлллийн Технологийн өндөр ур чадвартай инженерүүдийг бид бэлтгэн гаргаж, тэд маань томоохон пүүс компаниуд, төрийн байгууллагуудад ажиллан Монгол эх орноо хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хүчээ өгч байна. Цаашид ч энэхүү төгсөгчдийн маань цуваа амьдралын их далайд цутгах том мөрөн мэт хөвөрч, Старсынхан гэсэн нэгэн том ам бүлийг Монголын Мэдээлэл Технологийн салбарт бий болгох нь дамжиггүй ээ... Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ...