Мэргэжлийн ном зохиох
Компьютерийн салбарт онолын болон практикийн монгол хэл дээрх ном, сурах бичиг маш бага байдаг. Хамгийн өргөнөөр хэрэглэж байгаа нь Н.Соронзонболдын “Програмчлалын хэл С”, “Програмчлалын хэл Ïàñêàëü”, Д.Дэлгэрсайханы “Объект хандлагат програмчлалын хэл – С++” CD сурах бичгүүд юм. /Энэ чиглэлийн бүх сургууль хэрэглэж байгаа/ Одоогийн байдлаар бид дараах CD сурах бичиг болон CD бүтээгдэхүүнүүдийг боловсруулан худалдаанд гаргаад байгаа болно. Үүнд:
· Э-сурах бичиг /Windows, MS-Word, MS-Excel, Internet/
· Хууль, эрх зүйн лавлах
· Албан хэрэг хөтлөлтийн програм
· Англи хэлний анхан шатны хичээл, Объект хандлагат програмчлал
· Хурдан бичиж сургах програм хангамж
· Microsoft WindowsXp, Excel 2003, Word 2003, PowerPoint 2003 CD хичээлүүд
2006 онд бид дараах сурах бичгүүдийг орчуулан /өөрсдийн хуримтлуулсан туршлагыг ашиглан/ хэвлүүлэн гаргах гэж байна. Үүнд:
· Д.Өлзий-Орших “Үйлдлийн системийн онол”
“Өгөгдөлийн сан удирдах систем - MSSQL”
· Д.Соёл-Эрдэнэ “Интернэт програмчлал”
· Н.Соронзонболд “Алгоритм” /CD хичээл хамт/
“Програмчлалын хэл С” /CD хичээл хамт/
· Д.Дэлгэрсайхан “Объект хандлагат програмчлал – С++” /CD хичээл хамт/
“Системийн шинжилгээ ба зохиомж”, “Объект хандлагат технологи – UML ашиглах нь” |