ҮНДСЭН МЕНЮ

Старс сургууль >> Оюутан >> Оюутанд зориулсан їйлчилгээ Хэвлэх хувилбар   
Оюутанд зориулсан үйлчилгээ

1. Мэргэжлийн удирдлагаар хангах

  • Хичээлийн жилийн сургалт болон бусад төлөвлөгөөт ажлууд нь “Сургалтын нэгдсэн хуанли”-ийн дагуу явагдана. Иймд нийт багш, оюутнууд хуанлид заагдсан цаг хугацааг хатуу баримтлахыг шаардана.
  • Сургуулийн удирдлага, салбар багийн ахлагч, багш нар өөрсдийн хариуцсан мэргэжлээр бакалаврын сургалтанд элссэн шинэ оюутнуудыг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх долоо хоногт хүлээн авч уулзах ба сургуулийн дотоод үйл ажиллагаа, дүрэм журам, сургалтын талаар танилцуулах, уулзалт, ярилцлага зохион байгуулна.
  • Оюутануудад ангийн багш /цаашид зөвлөх багш гэх/ томилон ажиллуулна. “Зөвлөх багш” нь өөрийн сургуулийн амьдралын аливаа асуудлаар зөвлөлгөө өгөх үүрэгтэй.
Ангийн багшийн үүрэг:

“Зөвлөх багш ” нь өөрийн хариуцсан оюутанд дараах асуудлаар зөвлөх үүрэгтэй. Тодруулбал:

  1. Оюутны хувийн мэдээлэл (оюутны овог, нэр, гэрийн хаяг, эцэг эхийн хаяг, утас г.м.) болон сурлагын дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг оюутнаас авна.Оюутны хувийн мэдээлэлд өөрчлөлт гарсан эсэхийг улирал бүрийн эхэнд тодруулж, өөрчлөлт гарсан бол түүнийг тэмдэглэж авахын зэрэгцээ оюутныг Сургалтын албанд очиж албан ёсоор мэдэгдэхийг сануулна.
  2. Оюутнаа тухайн хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, дүрэм журамыг танилцуулна.
  3. Өөрийн хариуцсан оюутны сурч байгаа мэргэжил, сурлагын амжилтыг хичээлийн жилийн улирал бүрээр хянаж, мэдэж байх үүрэгтэй.
  4. Оюутанд дээд боловсролын агуулгыг бүрэн эзэмших, бакалаврын боловсролын зэрэгтэй мэргэжилтэн болон төгсөхөд ямар шаардлагууд тавигддаг талаар тодорхой ойлголт өгч, улирал бүрийн эцэст түүний сурлагын амжилтыг нь асууж мэдэн, түүнд цаашид хэрхэн сурах талаар зөвлөлгөө өгч ажиллах үүрэгтэй. Жишээлбэл, программ хангамжийн мэргэжлээр бакалавр зэрэг эзэмшихээр суралцагч оюутан нийт үзсэн хичээлийн хувьд, мөн түүнчилэн тухайн улиралд үзсэн хичээлийн хувьд
    • Цуглуулсан нийт кредит хэд болох
    • ҮГД, УҮГД –ийн түвшинг мэдэх
    • Тодорхой хичээлүүдээр “С” ба түүнээс дээш дүнтэй суралцаж чадсан эсэх
    • Мэргэжлийн хичээлүүд дээр “F” дүн авсан эсэх
    • Хичээлээр тусгай тэмдэглэгээ авах эсэхээ зөв шийдэх зэрэг олон асуудалд шаардлагатай зөвлөлгөөг өгч ажиллана.
  5. Оюутан хичээлийн кредитийг авахад тавигдах нөхцөл, оюутны хөдөлмөр, мэдлэгийг үнэлэх системийн талаар, “хангалттай” болон “хангалтгүй” суралцсан оюутан, “Шилдэг” оюутан гэж хэнийг хэлэх, тэдгээртэй холбоотой сургуулиас авагдах арга хэмжээ зэрэг сургалтын дүрэм, стандартуудыг сайтар судалж мэдэхийг зөвлөнө.
  6. Сургуулийн бодлого, шийдвэрийг оюутанд хүргэж, хэрэгжүүлнэ. Өөрийн зөвлөдөг оюутны нийгмийн асуудал, тэдний санал, хүсэлтийг шаардлагатай гэж үзвэл сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжилж, шийдүүлнэ.
  7. Оюутны дотно туслагч, зөвлөгч байж, тэдний суралцах идэвхи, урам зоригийг дэмжиж ажиллана.
  8. Оюутанд иргэний өндөр соёл төлөвшүүлэхэд нь аль болох анхаарч ажиллах үүрэгтэй.

2. Мэдээллээр хангах

Оюутан бүрт анх элсэхэд нь сургуулиас хувийн дугаар буюу код олгогдоно. Код нь тухайн оюутныг сургууль төгстөл нь өөрчлөгдөхгүй ба дахин давтагдахгүй шинж чанартай. Оюутны код нь тухайн оюутны мэргэжлийн чиглэл, элссэн он, дээд боловсролын зэргийн шатлалыг илтгэнэ.

Жишээлбэл:
MS06B001 à “Мэдээллийн систем ” мэргэжлээр 200онд элссэн
“Bachelor” сургалтын 001 дугаартай оюутан
SW06B002 à “S o f t W a r e ” мэргэжлээр 2006 онд элссэн “Bachelor”
сургалтын “002” дугаартай оюутан г.м.
Тус сургууль нь оюутан, багш, хичээл ба сурлагын дүнгийн талаарх мэдээллийг хадгалах Мэдээллийн Нэгдсэн Сан (цаашид “МНС” гэх) –тай байна. Оюутан тэрхүү сан руу хандаж өөрийн хувийн мэдээллийг харах, хянах зориулалт бүхий гадаад, дотоод сүлжээний орчинд ажиллах “Оюутны бүртгэл, мэдээллийн систем” -ийг ашиглана. Оюутан, багш, сургуулийн удирдах ажилтнууд нь хоорондоо харилцан адилгүй хэрэгцээ бүхий хэрэглэгч нар болдог тул тус сургуулийн компьютер бүрт дээрх системүүдээс зөвхөн шаардлагатайг сонгож суулгасан байх болно. Хэрэглэгч бүр өөрийн код, нууц үгтэй байж тэдгээрийн тусламжтайгаар дээрх системүүд рүү хандаж ажиллах зарчимтай байна.
Хэрэглэгчийн код (“User name” ) -> код (багшийн код, оюутны код г.м.)
Нууц үг (“Password” ) -> тэмдэгтүүд
Хэрэглэгч бүрт өөрийн нууц үгтэй байна. Нууц үг нь 8 тэмдэгтээс хэтрэхгүй урттай байна. “Сургалтын бүртгэл, мэдээллийн систем” рүү хандахдаа оюутны кодыг оруулахдаа Оюутан нь Интернет холбогдсон дурын компьютерээс сургуулийн веб хаягаар орж өөрийн тухайн улиралд сурах хичээлийн сонголтыг хийнэ. Үүний тулд хичээл сонголт хийх зааврыг уншиж судална.

 

3. Компьютерийн үйлчилгээ.

Компьютерийн төвийн зорилго нь оюутнуудын сургалт, судалгаа эрдэм шинжилгээний ба байгууллагын удирдлагын захиалгат ажил явуулах бололцоог бүрдүүлэх үйлчилгээ явуулна. Төв, лаборатори нь сүүлийн үеийн PENTIUM төрлийн компьютерүүдээр иж бүрэн тоноглогдсон, тэдгээр нь өөр хоорондоо мэдээлэл дамжуулах боломжтой дотоод сүлжээнд, мөн гадагшаа дэлхийн аль ч өнцөг буланд орших улс орон, сургуулийн болон эрдэм шинжилгээний байгууллага, номын сан, бизнесийн байгууллагууд, шинжлэх ухаан, спортын гэх мэт олон салбар, чиглэлийн мэдээ, мэдээлэлд хандаж ажиллах боломжийг олгодог INTERNET–ийн сүлжээнд холбогдсон байна.

4. Номын сан.

Оюутныг сургалтын хөтөлбөрийн дагуу сурах бичиг, ном, суралцах материалаар хангах зорилготой. Мөн багш нарын боловсруулсан тухайн хичээлээр гүйцэтгэх семинар, лабораторийн ажлын удирдамж, заавруудтай танилцаж болно. Номын сангийн програм хангамжийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор ном, сурах бичгийн каталогийг мэдээллийн санд оруулж хадгална.


   КАЛЕНДАРЬ
 
<< 9 дүгээр сар 2010 >>
ДаМяЛхПүБаБяНяW
303112345 >>
6789101112 >>
13141516171819 >>
20212223242526 >>
27282930123 >>


Энэ долоо хоногт
2010-8-29 - 2010-9-5


Ямар нэг үйл явдал байхгүй байна !
©  2006-2008, Мэдээллийн технологийн СТАРС дээд сургууль
    Старсофт ХХК-д бүтээв
Утас:463159, 99196978, 99016978 E-mail: info@stars.edu.mn 
БЗД, III Хороо, НИММ Аудит ХХК-ын байр, 5 давхарт