ҮНДСЭН МЕНЮ

Старс сургууль >> Давуу тал, онцлог Хэвлэх хувилбар   
Бидний давуу тал
Бидний давуу тал 
 
Сургууль ¿¿ñãýí áàéãóëëàã÷ 5 хүн Монголдоо тэргүүлэх сургуулийн нэг болох ШУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд 5-11 жил багшилсан багш, ÑÒÀÐÑÎÔÒ ÕÕÊ ìýäýýëëèéí òåõíîëîãèéí êîìïàíèéã ¿¿ñãýí áàéãóóëàã÷ нар болно. Үүнд:
 
 
·         Н.Соронзонболд – 1993-2003 оны хичээлийн жилд, нийт 11 жил
·         Д.Өлзий-Орших – 1997-2003 оны хичээлийн жилд, нийт 7 жил
·         Д.Дэлгэрсайхан – 1997-2003 оны хичээлийн жилд, нийт 7 жил
·         Ц.Мягмарсүрэн – 1997-2003 оны хичээлийн жилд, нийт 7 жил
·         Д.Соёл-Эрдэнэ – 1999-2003 оны хичээлийн жилд, нийт 5 жил
 
 
ШУТИС, КТМС-ийн програм хангамжийн салбарын интернэт технологи, системийн програмчлал, өгөгдөлийн бүтэц, програм хангамжийн технологи гэсэн профессорын багуудад үндсэн гол цөм нь болон тус тус ажиллаж байсан ба бүгд компьютерийн салбарын дээрх үндсэн чиглэлүүдийг биеэ даан хөгжүүлэх бололцоотой юм.
 
Багшлах явцдаа Улсын чанартай зохион байгуулагддаг мэдээлэл зүйн олимпиадыг Д.Өлзий-Орших, Ц.Мягмарсүрэн, Н.Соронзонболд нар, улсын илтгэлийн болон бүтээлийн уралдааныг Д.Дэлгэрсайхан, Д.Соёл-Эрдэнэ нар тус тус хариуцан ажилладаг байсан. Хариуцаж байсан 1997-2003 онуудад тус багш нараар удирдуулсан оюутнууд бүгд эхний 3 байрт байнга шалгарч байв.
 
Кредит системийг Монголд анх удаа бүрэн утгаар нь КТМС 1998 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү системийн буюу их дээд сургуулийн бүртгэл мэдээллийн системийн програм хангамжийг Д.Өлзий-Орших, Ц.Мягмарсүрэн зохиосон ба өнөөдөр хүртэл КТМС-с гадна олон сургууль / Санхүү эдийн засгийн дээд сургууль, ШУТИС Компьютерийн техник менежментийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС Эдийн засгийн сургууль, Дарханы хөдөө аж ахуйн сургууль, ЭМШУТИС, БХИС, MIU Олон Улсын Сургууль/ хэрэглэж байна.
 
Багшлах явцдаа хичээлийн стандарт, хөтөлбөрүүдийг боловсруулах ажилд байнга голчлон оролцож байсан ба энэ үед КТМС магадлан итгэмжлэлд орсон ба бидний гаргасан хөтөлбөр, хичээлийн стандартаар компьютерийн ухааны чиглэлээр сургалт явуулдаг төрийн болон хувийн бүх сургуулиуд сургалтаа явуулж байна. Сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт хүргэх зорилгоор интернэтээр гадаадын олон сургуулийн танилцуулга, материалыг ашиглаж бүрэн хэмжээний материалтай болсон.
 
Дээрх 5 багшаас гадна одоо Старсофт ХХК-д 10 гаруй мэргэжлийн ажилтан ажилладаг ба эдãýýð õ¿ì¿¿ñ íü сургуульд багш, дагалдан багш, хичээлийн туслах ажилтан, лаборантаар ажиллах юм.   
 
Багшлах явцдаа дээрх 5 багш 1996, 1999, 2000, 2001, 2002 онуудын ШУТИС, КТМС-ийн шилдэг болон шилдэг залуу багш, 1999, 2000 оны ШУТИС нийт бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг залуу багшийн дэд байранд тус тус шалгарч байсан. Мөн нийт оюутнуудын санал асуулгаар КТМС-ийн шилдэг багшаар шалгарч байв.

   КАЛЕНДАРЬ
 
<< 9 дүгээр сар 2010 >>
ДаМяЛхПүБаБяНяW
303112345 >>
6789101112 >>
13141516171819 >>
20212223242526 >>
27282930123 >>


Энэ долоо хоногт
2010-8-29 - 2010-9-5


Ямар нэг үйл явдал байхгүй байна !
©  2006-2008, Мэдээллийн технологийн СТАРС дээд сургууль
    Старсофт ХХК-д бүтээв
Утас:463159, 99196978, 99016978 E-mail: info@stars.edu.mn 
БЗД, III Хороо, НИММ Аудит ХХК-ын байр, 5 давхарт